МГТИС-ИЙН БАГШ НАРЫН ОНОЛ-ПРАКТИКИЙН XIII БАГА ХУРАЛ ДУНДГОВЬ АЙМАГТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиас жил бүр явуулдаг багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн XIII бага хурал 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь хотын Мандал ЕБС дээр амжилттай зохион байгуулагдлаа. "ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ БА БҮТЭЭЛЧ УР ЧАДВАР" сэдвийн хүрээнд өрнөсөн уг бага хурлыг Дундговь аймгийн Засаг дарга, Боловсролын газар болон Мандал сургууль дэмжиж, хамтран ажилласан бөгөөд хурлын нээлтэнд Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.